uran gan co.,ltd
manufactured & service

Захирлын мэндчилгээ

Уранган компанитай хамтран ажилладаг эрхэм харилцагч үйлчлүүлэгч та бүхэндээ байгууллагын хамт олны нэрийн өмнөөс энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байна.

Манай байгууллага нь 1999 оноос Уранган ХХК болон шинэчлэгдэж үйл ажиллагаагаа эхлэж байсан бол өдгөө 17 жил эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад дорвитой хувь нэмрээ оруулсан бүтээлч ууган компаниудын нэг болсон байна.

Бизнес нь цаг хугацааны хувьсалд өөрийн өнгө төрхийг тодорхойлсоор ирдэгтэй адил бидний хувьд ч мөн ялгаагүй эрчимжиж буй зах зээлд байр сууриа улам бүр бэхжүүлж байгууллагын хэмжээнд төлөвлөсөн томмохон зорилтуудаа уг хугацаанд ажил болгон хэрэгжүүлсэнийг дуулгахад таатай байна. Өнгөрсөн цаг хугацаа бидний хувьд ихийг сурч, шинийг эрэлхийлсэн он жилүүд байлаа.

Тиймээс бидэнтэй холбботой байж хамтран ажилладаг харилцагчид та бүхний цаашдын ажил үйлс тань үр бүтээлтэй өөдрөг байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

 

Та бүхнийг хүндэтгэсэн

Уранган ХХК-ийн Ерөнхий захирал                                 Б. Лхагвасүрэн

 

Хэл

Видео баннер

Харилцагч байгууллагууд