uran gan co.,ltd
manufactured & service

Бетон зуурмагийн үйлдвэр

   Уранган ХХК нь 2010 онд үйлдвэрлэлийн суурь бааздаа тулгуурлан өөрийн байрандаа HZS 120P маркийн автомат удирдлагатай бетон зуурмагийн үйлдвэрийг ашиглалтанд орууллаа. Уг бетон зуурмагийн үйлдвэр нь цагт 120м/куб, хоногт 1400-2800м/куб бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай, өөрийн бетон тээвэрлэгч миксер, зуурмаг шахагч помп, CAT428 маркийн трактор, болон бусад техникээр иж бүрэн хангагдсан. Үүнээс гадна бүтээгдэхүүнийхээ маркийг шинжлэн шалгадаг бүрэн тоноглогдсон өөрийн лабораторидоо захиалагчдынхаа бетон зуурмагийг сорьцлон шалгаж дээжийг нь хүргүүлдэг тул аливаа чанарын доголдол гардаггүй сайн талтай.

Түүнчлэн манай үйлдвэр нь хотын төвд байрлалтай тул албан байгууллага, хувь хүмүүсийн захиалгыг хурдан шуурхай тээвэрлэхэд авто машины түгжрэл бөглөрөлд түүртэхгүй цаг хугацаа хожих давуу талтай.

Үйлдвэрлэлийн түүхий эдээ дотоодын чанарын гэрчилгээтэй баталгаатай борлуулагчдаас татан авалтыг хийж өөрийн лабораторидоо давхар шинжлэн баталгаажуулж ашигладаг.

Бетон зуурмагийн үйлдвэр

Борлуулалтын алба:                      99113072

Хэл

Видео баннер

Харилцагч байгууллагууд