uran gan co.,ltd
manufactured & service

Барилга угсралт

Манай компани 1-16 давхар цутгамал болон угсармал бетон арагт барилгын ажил, ган бүтээцэн барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд барилгын ажлыг зураг төслийн дагуу гадна зам талбайн иж бүрэн тохижилтын хамтаар хийж гүйцэтгэнэ.

Манайх өөрийн хашаан доторх бүх л барилга байгууламжийг өөрийн хүч хөрөнгөөр барьж ашиглаж байна. Тухайлбал, агуулах, үйлдвэр, гаражийн зориулалттай 22000 м² талбай бүхий барилга, зочид буудлын зориулалттай 1400 м² талбай бүхий 4 давхар барилга, 4 давхар 16 айлын ажилчдын орон сууцны барилга, 6 давхар оффисын барилга болно.

Одоо Зайсангийн аманд Хан Түшээ аялал жуулчлалын хотхоны барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.

2015 онд Яармагийн гүүрний дэргэд Авто худалдааны цогцолбор, Яармагт 2000 айлын орон сууцны хороолол, Зайсангийн аманд зочид буудал, орон сууцны барилга барих төслийг хэрэгжүүлж эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Хэл

Видео баннер

Харилцагч байгууллагууд